2012-02-20
Би ерөөсөө ойлгохгүйн?
Их олоон хоног үүний  тухай бодож явлаа.  Хоног ч гэж дээ их олон жил байх. Өдөр болгон бодож гайхдаггүй ч тэр зүйлийг зурагтаар харах болгондоо авч байгаа хүний өөрөөрөө бахадсан царай өгч байгаа төр засгийнхний тэр хүнээр биш өөрийгөө харуулах гэсэн хуурамч инээмсэглэл. Мэдэхгүй юм аа. Хотын бохир байдал хорт утаа нөлөөлөөд ухаан муутай болчихсон ч байж магад. 
Монгол Улсын Гавьяат ,,,, хэмээх эрхэм цол. Яг хэнд очих ёстой юм бол оо.
Гавьяат гэж юу гэсэн үг вэ. Мөхөс миний бодлоор Монгол улсын төлөө, ард иргэдийнхээ төлөө тэдний сайн сайхан амьдралын төлөө улс орондоо хийж бүтээсэн алдар гавьяатай хүмүүсийг хэлмээр юм.
Гэтэл хэдхэн жил дуулаад гавьяат болчих гэж.
Яг юугаараа ?  Юугаараа бидний амьдрал болон монгол орныг гийгүүлсэн юм бэ? хэдхэн дуу бичүүлж гарч ирээд хэдэн жил халтуурт яваад хоёр удаа бие даасан тоглолт хийчихээр биднээс авсан мөнгөөрөө үнэтэй машин хөлөглөж өнгөтэй мөнгөтэй явж байгаа тэдгээрийг ямар ГАВЬЯА байгуулсан гэж ГАВЬЯАТ цол өгдөгдийн бол  ? 
Харин бид яагаад авч болохгүй гэж?
Өндөр өндөр барилгуудыг өдий 60 хүртэлээ сүндэрлүүлэн тэрний буянаар олон мянган айл өрх халуун дулаан сууж байгаа нь ГАВЬЯА биш гэж үү? 
Хотынхон мэдэрдэггүй болохоос холын суманд гэрэлгүй цахилгаангүйн зовлонг мэдэрсэн хэдэн зуун мянган өрхийг өвлийн хүйтэн зуний халуун гэж халгалгүй цахилгаан дамжуулах шугамыг тавьсаар яваа тэр инженер ГАВЬЯАТ биш гэж үү
Үнэтэй ч гэж халагладагч авч идэж  байдаг таван хошуу малыг минь өвлийн хүйтэнд даарч хөрч паартай байшинд биш эсгий гэртээ өөрийн хүүхдүүдтэй ялгаагүй төл малаа өсгөж байгаа тэр эгэл жирийн малчин ГАВЬЯАТ биш гэж үү
Үгүй ядахдаа та өөрөө үлгэр дуурайл явдаг алдартай тэр хүний тэр удирдагчийг шинэхэн гавьяатуудтай харьцуулаад үзээрэй хийж бүтээснээрээ хэлэгдэх гавьяагаараа яль нь ГАВЬЯАТ байна вэ?
Гэхдээ би хэтэрхий туйлшрах гэсэнгүй дуучнаас гаднах гавьяатууд хэдий байвч нөгөө дөчийн бидонтой усан дотор дусал бэх асгасний дайтай байх юм даа.
Монгол улсын гавьяат алдрыг жаахан хүндэлж зохих эзэн зохих салбар луу нь түлхүү өгмөөр юм даа.

Бичсэн: redrose | цаг: 09:03 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax