2012-02-20
Их олоон хоног үүний  тухай бодож явлаа.  Хоног ч гэж дээ их олон жил байх. Өдөр болгон бодож гайхдаггүй ч тэр зүйлийг зурагтаар харах болгондоо авч байгаа хүний өөрөөрөө бахадсан царай өгч байгаа төр засгийнхний тэр хүнээр биш өөрийгөө харуулах гэсэн хуурамч инээмсэглэл. Мэдэхгүй юм аа. Хотын бохир байдал хорт утаа нөлөөлөөд ухаан муутай болчихсон ч байж магад. 
Монгол Улсын Гавьяат ,,,, хэмээх эрхэм цол. Яг хэнд очих ёстой юм бол оо.
Гавьяат гэж юу гэсэн үг вэ. Мөхөс миний бодлоор Монгол улсын төлөө, ард иргэдийнхээ төлөө тэдний сайн сайхан амьдралын төлөө улс орондоо хийж бүтээсэн алдар гавь...

2012-02-18
Хүндэтгэх шалгаан байгаа юм аа. Цааш нь хүнд битгий дамжуулаарай. Би байна ш дээ. Өчигдөр арван жилийнхээ уулзалтанд очоод 10 минут байжийгаад гарчихсан. Бүгд хаачихнав ийчихнэв гээд байхаар нь удахгүй ороод ирнэ ээ гээд тэр чигээрээ бултчихсан. Ангийн арваад хүүхэд ирчихсэн инээж хөхрөөд л их л сайхан байсан л даа. Гэхдээ надад нэг нууц байсиймаа. Тэрийг ирнэ гэсэн сул салхин шивнээг сонсоод л урд нь уулзахдаа зүрх зогсох шахуу догдолдог байсан хүн одоо ирнэ гэсэн чинь уур хүрээд явцан. Хамгийн гол нь бид хоёрын дурсамжийг ангийнхан огт мэдээгүйд байгаа юм аа. тэгээд л гэнэтхэн гарсанд бүгд г...

2012-01-13
Дурлах сайхаан сайхан. Дурлаад хорвоог жаргалтайгаар инээмсэглэн харах сайхан. Хайрласан хүнийхээ сэтгэлийн үгийн шимтэн сонсох сайхан. Дараа нь тунирхаад амьдралыг харааж зүхэх сайхан. Эвлэрээд бүгдийг дахиад хайрлах сайхан. Салж холдоод сэтгэл хорогдовч хэсэг хугацааны дараа дуртгалуудаа эргэн санах сайхан. Дахиад дурлах сайхаан.

Ажиллах сайхаан сайхан. Комьпютерээ ширтэн кэйбордаа тогшин суухаад үд болсныг анзаарахгүй. Замын бөглөрөөд түгжрэн нэг ажил амжуулч ч чадахгүй орой болгох сайхан. Өдөржин хийсэн ажилтай юм чинь үдэж нь найзуудтайгаа чатлаад шөнө болгоод харих сайхаан.
Завгүй ажилла...

2012-01-12
Эндүүрэл энэ ямар сайхан дуу болоо вэ? Сонсонгуутаа дурлачихсан. Тэгээд клип энэ тэр нь ямар ч гоёийн. Он дуусахаас өмнө бараг өдөр болгон сонсдог болчихсийн. Бас тэгээд дараа нь бодоод байхнээ билэгдлийн хувьд дандаа сонсох нь утгагүй санагдаад больчихож билээ. Энэ дуунаас санаа аваад өөрөө хэдэн удаа том эндүүрч байснаа бичье. Бага сага эндүүрлийг оруулахын бол тоогоо алдана аа.

ЭНДҮҮРЭЛ 1:
Охидыг үргэлж нэг янзаараа явна гэж эндүүрдэг байлаа. Царай муутай бол тэр чигээрээ л байх юм шиг санаж. Гэтэл худлаа байсан оюутан болоод л манай 10 жилийн охидууд танигдахгүй хүүхнүүд болцгоочиж билээ. ...

2012-01-11
Яагаад ч юм шинэ он эхлэх бүрийд цагаан өнгө сэтгэлд буугаад байдгийн.
Сэтгэл мөн адил цагаан болчих шиг. Өчигдөр удирдах зөвлөлийн хурал хуралдав. Хурал эхлэхээс өмнө яагаад ч юм бид энэ дээгүүр доогуур болж байгаа, монголд оронд болж байгаа янз бүрийн үйл явдлыг ам уралдан ярилцаад. Ярилцсанаасаа болоод бүгд сэтгэл гундуу болчихов. Юун цагаахан.  Мэдэхгүй яаж амьдрана даа гэсэн бодол хүн бүгдийн толгойд зурсхийж тэгээд цаанаасаа үнэн сэтгэлээсээ санаа алдацгаагаад. Дарга нарт нийгэм эдийн засгийн байдал ингэж нөлөөлж байхад дунд түвшний ажилчид болон ард иргэдэд хэрхэн нөлөөлж байгааг бүү мэ...

2012-01-06
За ингээд нэг юм блог гээж цахим өдрийн тэмдэглэлтэй болдог юм байжээ. Эхний бичлэг хийхэд гоё байна шүү. Сэтгэл догдлоод л.
Надтай үргэлж хамт байгаарай тэмдэглэл минь. Өчигдөр сэтгэл санаа жаахан тиймхэн байсан болохоор өглөөгүүр сэтгэл өвдөөд байснаа хэд хэдэн хүнтэй ярьсны дараа гайгүй болчихлоо.
Амьдралын минь шинэ эхлэл болсон энэ блогоор дамжуулан миний бяцхан орон зайд тавтай морилоорой блогчидоо

...